МУГТ О.Пүрэвбаатар: Д.Дагвадорж би та нарт медаль хахуульдаж авч өгдөг гэсэн
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд оролцож чадаагүй нь Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон тамирчид хоорондоо таарамж муутай байдгийг олонд илчилсэн.
Монгол улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар холбооныхоо удирдлагад бухимдалтай явдгаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Сүмогийн их аварга Д.Дагвадорж тамирчдын зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Бид мөнгө гуйж үзсэн. Мөнгөгүй л гэдэг. Тийм л бол тэр их мөнгийг юунд зарцуулсан байх уу. Та нар чадлаараа медаль авдаг гэж бодож байна уу, би Дэлхийн чөлөөт бөхийн холбооныхныг хахуульдаж авч өгдөг гэж тамирчдыг загнаж, доромжилсон" гэх зэргээр холбооныхоо ерөнхийлөгчийг шүүмжилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ