Бооёо айдгаа авдартаа хийв

Их л уяхан эмээгийн дүрээр ард түмэндээ хайрлагдсан “эмгэн” Бооёо сүүлийн нэг жилийн турш багагүй саад, бартааг туулав. Өөрийнх нь хойч үе, залгамж халаа гэгдэн байсан залуу жүжигчин Т.Билгүүн түүний СУИС-ийн кино драмын ангиас хуруу заан зүсэлж авсан дүү нь юм. Түүний нүд алдсангүй, жинхэнэ авьяастныг олж харсан. Тэд хоёулаа Төмөр замынх, хоёулаа 51-р сургуулийг төгссөн тул ихэд ойр санагдсан гэдэг.

Талийгаач хоёрдугаар курсээсээ хойш “Шинэ үе”-д ажиллажээ. Бооёо түүнд “Чи бол үеийнхнээсээ тасарч байна шүү” гэж хэлдэг байсан гэдэг. Буруу эргэлт“-ээс хойш шуугиант түрлэг болох дэлгэцийн бүтээл хийгээгүй байсан “Шинэ үе” хамтлагийнхан “Хөгжилтэй өдөр” киногоо саяхан нээсэн билээ. Тус кинонд талийгаач Т.Билгүүн тоглож “За чи нам авлаа ш дээ. Угийн од хүн. Гэвч энэ кино чамайг улам бүр мандуулнаа” хэмээх магтаалыг Бооёо ахаасаа сонсож байжээ. Энэ бүхнийг дурсан дурсан Бооёо, “Шинэ үе” хамтлагийнхан киногоо нүдэндээ нулимс цийлэгнүүлэн үзсэн юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ