Т.Санчирыг яагаад тоглуулаагүй талаар Фрэнкли чимээгүй байна
Филиппиний хамгийн том спортын мэдээллийн сайт SPIN.PH-д дөнгөж сая ийм нийтлэл тавигдлаа!
Ням гаригийн орой болсон PBA-ийн Governor’s Cup улирлын тоглолтонд Barangay Ginebra 95-91 ээр Talk ‘N’ Text багт хожигдсон ба тус тоглолтонд тоглоогүй Т.Санчир тоглолтын дараа юу ч хэлсэнгүй. Gin Kings-ийн Ази Импорт залуу Alaska багийн эсрэг хийсэн эхний тоглолтонд бага зэрэг сандарч, тэвдсэн байдалтай харагдсан ба 13 минутанд 6 довтолгооныхоо нэгийг амжилттай болгож, 8 оноо авч, 3 удаа бөмбөгөө алдсан юм.
Магадгүй тус тоглолтоос болж дасгалжуулагч Лим түүнийг Tropang Texters багийн эсрэг хийсэн тоглолтонд огт оролцуулалгүй, сэлгээнд булсан байх. Big Dome цэнгэлдэхээс шууд гарч явсан дасгалжуулагч Лим сэтгүүлчдэд ямар ч мэдээлэл өгсөнгүй.
Санчирын орчуулагч Болд түүнийг тоглоход бэлэн байсан гэж хэлсэн ч сэлгээнд байсан талаар бас юм хэлсэнгүй. “Хэлэх зүйл алгаа, юм хэлчихвэл дасгалжуулагч буруугаар ойлгох магадлалтай” гэв. “Дараагийн тоглолт” гэж сэтгэл гонсгор Санчир дуугарав. Тэр тоглолтын төгсгөлд завсарлагааны үеэр багийнхнаасаа ганцаараа хол сууж байсан юм.
Санчирын хувьд түүний довтолгоо лав асуудал биш бололтой. “Тэр довтолгоон дээр бидэнд тусалж чадах нь ойлгомжтой зүйл, гэхдээ дасгалжуулагчид ямар төлөвлөгөөтэй байсныг би мэдэхгүй юм, магадгүй тэр PBA-ийн тоглолтын арга барилд дасан зохицох хугацаа хэрэгтэй байж болох юм” гэж Ginebra-гийн холбогч LA Tenorio тоглолтын дараа бидэнд хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ