Экс Ерөнхий сайдаас мэдүүлэг авна
Солонгос улсын Экс Ерөнхий сайд И Уанг Гү гучин сая воны авилгалын хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцроод байгаа билээ.
Түүний нэр амиа хорлон нас барсан "КёнгнамКиоб" группийн ерөнхий захирлын бичиж үлдээсэн "Хар лист"-нд 2013 оны 4-н сарын 4-нд гучин сая вон авсан гэж бичигдэн үлдсэн юм.
Тэгвэл түүний хэргийг шалгаж эхэлсэн Сөүл хотын Мөрдөн байцаах төв газар ирэх Пүрэв гаригт Экс Ерөнхий сайдыг цагдаагийн газар дуудаж мэдүүлэг авах болсон тухай өнөөдөр мэдээллээ. Экс Ерөнхий сайд И Уанг Гү авилгалын мөнгийг аваагүй гэж мэдэгдэж байгаа юм байна.
Эх сурвалж: Times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ