Фэйсбүүк мэдээ: Сайд ирлээ гээд хүний нялх үрсийг дааруулах Монголын боловсрол
Сайд ирлээ гээд хүний нялх нойтон үрсийг дан цамцтай хаврын жиндүүд жагсаачихаад өөрсдөө гадуур хувцаснаасаа ч салж чадахгүй байгаа энэ үзэгдэл надад лав таалагдаагүй. Хамар, хацар нь улайчихсан энэ хүүхдүүд миний мэдэхийн 40 минут гадаа зогссон. Хаа байсан 12.30-д эхлэх, цаг нь тодорхой үйл ажиллагаанд хүүхдүүдийг ийн эртлэн нимгэлж зогсоох хэрэг угаасаа байсан ч юм уу үгүй ч юм уу. Ер нь хүүхэд төвтэй, шинэ үеийн боловсролын тогтолцоо нэвтрүүлж байгаа гэх атлаа яг нөгөө үзэн ядаж хөшөө дурсгалыг нь буулгаад байгаа “соц” нийгмийн үеийнх шигээ нүсэр сүржин жагсаал бэлтгэж, дэлхийн бусад орнууд бол зөвхөн хойт солонгост л харж болох ийм үзэгдэл дэглээд л...
Эх сурвалж: Zaluu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ