“Хан Ресурс”-ын захирлын шарилыг явуулжээ
Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс" компанийн захирал Жим Док өнгөрсөн сарын 23-нд “Blue sky” зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон. Түүний шарилыг Канад руу явуулсан бөгөөд Торонто дахь задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, өвчний улмаас нас барсан гэж мэдэгджээ.
Тэрбээр чихрийн шижин өвчтэй нэгэн байсан аж. Манай улсын Засгийн газар тус компанийн Дорнод аймагт уурхай нээх төлөвлөгөөг зогсоон, лицензийг нь 2009 онд хүчингүй болгосон юм. Мөн компанийн өмч хөрөнгийг улсын орлого болгосон тул "Хан Ресурс" шүүхэд хандсан байдаг. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын арбитрын шүүх Монголын Засгийн газар “Хан ресурс”-т 100 орчим сая ам.долларын нөхөн төлбөр төлөх тухай шийдвэрийг гаргасан билээ.
Эх сурвалж: Wikimon
СЭТГЭГДЭЛ БИЧИХ