Манай волейболчид хагас шигшээд шалгарав
Азийн волейболын холбооны ивээл дор тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Уг тэмцээнд Монгол, Макао, БНАСАУ, Тайвань, Хонгконг, Япон, БНСУ, БНХАУ-ын баг оролцож байгаа юм.
Өчигдөр Монголын шигшээ баг БНХАУ-ыг 3:0-ээр хожиж, хэсгээс гарах нь тодорхой болов. Одоогийн байдлаар “А” хэсгээс БНСУ, Монгол, “В” хэсгээс Япон, Тайвань цааш өрсөлдөх эрхээ авчээ. Харин өнөөдөр Макао-БНАСАУ, БНХАУ-Хонгконг, Тайвань-Япон, БНСУ-Монгол тоглох юм. Хэсгээс гарах нь тодорхой болсон багууд өнөөдөр байрлалын төлөөх тоглолтыг хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ