Америкийн цэргийнхэн үл үзэгдэх хувцас бүтээжээ
Америк цэргүүд удахгүй үл үзэгдэх өнгөлөн далдлалтын хувцастай болох аж. Ийм хувцастай цэргүүд хүний нүдэнд бараг харагдахгүй болохыг The Daily Mail сонин онцолсон байна.
Шинэ үеийн өнгөлөн далдлалтын хувцасыг стелс-технологи гэх цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар гэрэл хугалж нүдэнд харагдах хэсгийг бууруулах материалаар бүтээсэн аж.
Байгаль дээр хамелеон мэт хувирах чадвартай уг хувцас тухайн орчиноос хамаарч өнгөө байнга өөрчилж байдаг тул цэргүүд байгаль орчинд ууссан мэт харагдах гэнэ. Харин хувцасны үл үзэгдэх чадварыг цахилгаан тэжээл шийдвэрлэх бөгөөд 450 грамм жинтэй аккумулятор найман цагийн хугацаанд цэнэгээ барих боломжтой аж. Тэрчлэн цаг агаарын ямар ч нөхцөлд найдвартай хамгаалалт болох чадвартайуг хувцас цэргүүдийн байлдааны чадварт сөргөөр нөлөөлөхгүй гэнэ.
Эх сурвалж: Mongolcom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ