Ихэр хүүхдүүдийнх нь эцэг хоёр өөр хүн гэдгийг олж мэджээ

Энэ үнэн эцэг тогтоолгох шинжилгээний үеэр илэрчээ. Ийм тохиолдол 13000-д нэг тохиолддог ба ихэр хүүхдүүд өөр өөр эцэгтэй байх боломжтой аж. New Jersey-д амьдардаг уг эмэгтэй үүнийг мэдээд маш их гайхсан гэнэ. Гэхдээ тэрээр жирэмслэх боломжтой үедээ долоо хоногийн зайтай хоёр өөр хүнтэй унтсан гэдгээ New York Times сонинд өгсөн ярилцлагандаа мэдэгсэн юм. Эмч нарын үзсэнээр энэ бол маш ховор төрлийн тохиолдол хэдий ч ихэр хүүхдүүд өөр өөр геньтэй байх боломжтой гэдгийг баталсан аж.

Эх сурвалж: Ugluu.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ