Банк ухсанаа гайхуулав (видео)

АНУ-ын Виржини мужийн цагдаа нар дээрэм хийсэн бичлэгээ Инстаграм дээр байршуулсан банкны дээрэмчинг саатуулжээ. Виржиния-Бич хотын 23 настай оршин суугч Доминик Антонио Альфонсека нэгэн банкны салбар дээр ирээд мөнгө олгодог хүнд нь их хэмжээний бэлэн мөнгө өөрт нь өгөхийг захиран хүссэн цаасыг гардуулжээ.

“Яг одоо надад 150 мянган доллар хэрэгтэй байна. Гуйж байна. Цагдаа нар ийшээ ирэхэд 3-4 минут шаардагдана. Хэрэв та намайг явсанаас нэг минутын дараа түгшүүр зарлавал гүнээ талархах байна” гэж дээрэмчин эр тэрхүү цаасан дээр бичээд смайл тавихаа мартсангүй.

Кассчин эмэгтэй мөнгийг нь бэлтгэж байх хооронд гэмт этгээд тэрхүү үйл явцыг бичиж авсан гэнэ. Хэрэгтэй мөнгөө аваад дээрэмчин явж оджээ. Дээрэм хийгээд 20 минутын дараа балмад этгээд өөрийн хийсэн үйлдлийг гайхуулахаар шийдэн бичлэгээ цахим сүлжээнд байршуулав. Түүнээс хойш нэг цагийн дараа цагдаа нар түүнийг баривчилжээ.

Эх сурвалж: Wikimon.mn.jpg","thumb":"s/n/s/mn.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ