Шатаж байгаа сансрын хөлөг Монголын баруун нутгийн дээр ирнэ
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Казахстаны Байконурын буудлаас хөөргөсөн Оросын сансрын ачаа тээврийн “Прогресс М-27” хөлөг баасан гаригт шилжих шөнө тойрог замд шатаж эхэлсэн байна.
“Сансрын уудмыг хянах Үндэсний системийн мэдээгээр бол хөлөг сансрын нягт давхаргад ороод Номхон далайн дээр явахдаа шатаж эхэлсэн” гэж Оросын сансар судаллын төвийн төлөөлөгч мэдэгджээ. Ачаа тээврийн энэ хөлөг Олон улсын сансрын станцад түлш, хүчилтөрөгч, шинжлэх ухааны судалгааны шаардлагатай аппарат хэрэгсэл, сансрын ниэсгчдэд илгээлт, хүнс хоол хүргэх ёстой байсан юм.
Энэ хөлөг жагсаалаас гарсны хохирол нь таван тэрбум рублиэр хэмжигдэж байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал “Прогресс” хөлгийг Монголын баруун нутгийн дээр агаар мандлын нягт давхаргад орно гэж тооцоолсноо мэдэгдсэн байна. Гэхдээ хөлөг агаар мандалд бүрэн шатаж дуусна, жижиг биет үлдэгдлүүд л газарт унаж мэдэх юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: Mglradio.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ