Манай шигшээ баг эхний хожлоо авчээ

Азийн зүүн бүсийн волейболын тэмцээн гурав дахь удаагаа манай улсад зохион байгуулагдаж байна. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

"А" хэсэгт багтсан Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн баг тамирчидтай тоглосон байна. Тоглолтонд манай шигшээ баг эхнээс нь илт давуу тоглон өрсөлдөгчөө 3-0-ээр буулган авчээ.

Манай үндэсний шигшээ багийн гишүүн Э.Сайханбаатар, Э.Сайнбилэг нар тоглолтонд том үүрэг гүйцэтгэсэн юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ