Шүүхийн танхимд өмгөөлөгчийнхөө утсыг хусчихжээ

Лондон хотын оршин суугч 25 настай Бобби Хит гэгч энэ сарын 01-ний өдөр марихуан хар тамхи хадгалсан, дуулга өмсөлгүй мотоцикл жолоодсонд буруутгагдан шүүхээр орсон аж. Хуралдааны явцад түүний өмгөөлөгч шийтгэлийг нь зөөлрүүлж чадсан бөгөөд 315 фунтын мөнгөн торгууль хүлээлгүүлэхээр болсон байна.

Бобби энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул танхимаас гарахдаа өмгөөлөгчийнхөө гар утсыг хулгайлж “өшөөгөө” авчээ. Харин сонор соргог хуульч эр түүнийг үйлдэл дээр нь бариад цагдаа нарт гардуулсан гэнэ.

Ийнхүү Бобби өмгөөлөгчтэйгээ дахин ирэх сарын 02-ны өдөр шүүхийн танхимд нүүр тулгарах болов. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ