Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо
Солонгос улсын Тэгү хотын Шүүх Монгол улсын иргэн 27-н настай оюутан, эрэгтэй Л-ийг насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутган, түүнд гурван жилийн хоригдох ял оноолоо. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан байна.
Гэмт хэрэгтэн Л нь Солонгос улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байсан бөгөөд өнгөрсөн оны 08 сарын 05-ны өдөр 15.05 цагийн орчим, хамтран амьдрагч эмэгтэйгээ гадуур түр гарсан хойгуур түүний арван настай охиныг хүчиндэхээр завдсан хэрэг үйлдсэн байна. Анхан шатны шүүх түүнд гурван жилийн ял оноосон ба тэрээр давж заалдсан боловч дараагийн шатны шүүх түүнд ийнхүү ялыг хэвээр үлдээлээ.
Эх сурвалж: Mglradio.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ