Цочирдуулам туршилт: Хүүхэд хулгайлахад маш хялбархан байжээ
Анхаарал султай зарим эцэг эхчүүдэд том сургамж болмоор туршилтыг Жо Саледс гэгч залуу хийжээ. Пончик нэрт бяцхан нохой дагуулсан Жо хүүхдүүд дээр очоод өөр олон хөөрхөн гөлөг байгаа тухай ярихад үзэхийг хүссэн томоогүй нялхас дороо хууртан дагаад явж байсан гэнэ. Хэн нэг хорон санаат жаахан хүүхдүүдийг хулгайлахад хичнээн хялбархан болохыг Жо эцэг эхчүүд, олон нийтэд ойлгуулах гэсэн юм байна.
Жо эхлээд эцэг эхтэй нь уулзаж туршилтынхаа учрыг тайлбарлан зөвшөөрөл авч байжээ. Харин эцэг эхчүүд хүүхдээ танихгүй хүнтэй огт ярихгүй, ээж аав руугаа гүйгээд ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэнэ. Харамсалтай нь, тэд бүгд эндүү бодож байжээ.
Эх сурвалж: Viva.mn
Дэлхий дээр өдөрт 700 гаруй хүүхэд хулгайлагддаг гэнэ. Жилд ямар тоо гарах вэ? Таны хүүхэд аюулгүй гэдэгт та бүрэн итгэлтэй байгаа юу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ