Барилгаас юм унаж, хүний хүзүү хугалжээ
Урин дулааны цаг ирж, барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан барилгын осол их гарч байна. Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс барилгаас унаж бэртэх, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Өнгөрсөн хоногт гэхэд, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг"Эн жи юу" ХХК-ны барилга дээр ажиллаж байсан хүний дээрээс юм унаж хүзүүг нь хугалжээ. "Эн жи юу" компанийн ажилчин О нь гурван давхрын шатан дээр явж байхад нь тавдугаар давхраас панер унаж хүзүү нь хугарсан аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ