Өндөр өсгийт өмсөх нь олон талын ач холбогдолтой
Францын үндэсний их сургуулийн судлаачид нэгэн хачирхалтай судалгаа явуулжээ. Өндөр өсгийт өмссөн эмэгтэй хүний нийгэмд үзүүлэх нөлөө, тэдэнд хандах хүмүүсийн хандлагыг судласан байна. Судалгаанд 500 гаруй эрэгтэй хамрагджээ.
Хэрвээ өндөр өсгийтэй гутал өмссөн, намхан өсгийтэй гутал өмссөн хоёр эмэгтэй гудамжинд өрөөсөн бээлийгээ унагаахад өндөр өсгийтэй гутал өмссөнийхийг нь эрчүүд авч өгөх магадлал 50 хувиар илүү өндөр байгааг уг судалгаагаар тогтоосон байна.
Мөн өсгийтэй гутал өмссөн эмэгтэйн гудамжинд явж байгаа эрчүүдийг зогсоож, судалгааны асуултад хариулахыг ятгах чадвар намхан ултай гутал өмссөн эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин өндөр байсан гэнэ.
Түүнчлэн гуалиг биетэй бүсгүйд кет өмсүүлээд алхуулах, махлагдуу эмэгтэйд өндөр өсгийт өмсүүлсэн хоёрын хооронд ихээхэн ялгаа гарсан бөгөөд эрчүүдийн харц өсгийтэй гуталтай руу нь л тусдаг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: Mass.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ