Сурагчдыг хуваарийн дагуу амраана
Нийслэлд улаанбурхан өвчний халдвар намжихгүй бүр даамжирч байгаа энэ үед сургуулийн сурагчдыг эрт амраана гэсэн албан бус мэдээлэл гарсан байгаа билээ. Тэгвэл албаны эх сурвалж уг яриаг үгүйсгэж, сурагчдыг хуваарийн дагуу амраана гэдгийг онцолжээ.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүйтний эрч чангарч, ханиад томуу их гарсан болон орон нутгийн сурагчдад мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах боломж олгохын тулд II, III улирлын амралтад өөрчлөлт оруулсан.
Гэхдээ энэ нь хичээлийн жил дуусах хугацаанд хамааралгүй аж. Иймээс сурагчдын зуны амралт хуваарийн дагуу ирэх зургаадугаар сарын 06-наас эхлэнэ гэдгийг хэлээд байна.
Дашрамд сонирхуулахад, улаанбурхан өвчин газар авсан байгаа бөгөөд их, дээд сургуулиудын оюутнууд ч уг өвчнөөр өвчилж “Шихихутаг” дээд сургуулийн нэг ангиас гэхэд л зургаан хүүхэд уг өвчнөөр өвчилсөн бол сүүлийн өдрүүдэд оюутнуудын тоо нэмэгдэж, лекц хичээлд суудаг оюутан ч үгүй болжээ. Тиймээс оюутнууд хорио тогтоож өгөхийг хүссэн ч удирдлагууд нь сургуулийн хүүхдүүд хөл хорио тогтоогоогүй байхад сургуулийг хаахгүй гэжээ.
Эх сурвалж : Wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ