Оношлуурын бүртгэлийн шинжээчид эрхийн үнэмлэхээ гардан авлаа
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ЭМЯ-ны лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл хамтран энэ сарын 20-ны өдөр “Оношлуурын бүртгэлийн шинжээч ажиллуулах журам” сэдэвт шинжээч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай” ЭМС-ын 41 дүгээр тушаалын дагуу оношлуурын бүртгэлийн шинжээч нарыг бүртгэлийн баримт бичигт дүгнэлт гаргах арга зүйгээр хангах юм.
Үүний үр дүнд импортын болон үндэсний үйлдвэрийн оношлуурын бүртгэлийн үйл ажиллагааны хэрэгжилт, оношлуурын бүртгэлийн орон тооны бус шинжээч ажиллуулах журмын хэрэгжилт болон улсын бүртгэлд бүртгүүлсэн оношлуурын чанар, аюулгүй байдал сайжрах аж.
Сургалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар шинжээчдэд бүртгэлийн шинжээчийн эрхийн үнэмлэх гардуулан өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ