Шинэ гүнжийн бэлгэдэл болсон цайны аяга худалдаанд гарчээ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэр бүл Шарлотт Элизабет Диана гэх бяцхан гүнжээр бүл нэмсэний бэлгэдэл болсон бараа бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад эхэлжээ. Лондон хотын бэлэг дурсгалын барааны дэлгүүр, онлайн худалдааны дэлгүүрүүд ээлж дараагаараа бараа бүтээгдэхүүн гаргасаар байгаа гэнэ.

Английн баруун хойд хэсгийн Ливерпүүл дахь гэр ахуйн цахилгаан барааны дэлгүүр ханхүү, гүнж Кэйт нарын зурагтай, шинэ төрсөн гүнжийн ах ханхүү Жоржийг төрөх үед худалдаанд гаргаж байсан дизайнаар цайны аяга үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Тус аяга борлуулалт сайтай, эрэлт ч их байгааг эх сурвалжууд тэмдэглэж байна. Судалгааны байгууллагын мэдээлсэнээр шинэ гүнж төрсөнтэй холбогдуулан худалдаанд гарсан бараа бүтээгдэхүүний үнэ зөвхөн Их Британидаа ойролцоогоор 80 сая фунт хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ