Б.Жаргалсайхан: Автозамын голд машинаа зогсоогоод гүйж орсон

БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ сарын 01-ний өдөр "Eagle" телевизийн шууд ярилцлагад хоцорч ирсний улмаас сэтгүүлч Ө.Золбаяртай маргалдаж буй бичлэг цахимд цацагдсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Тэрбээр энэ талаар тухайн үед ямар нэгэн тайлбар өгөөгүй байсан юм.

Тэгвэл Б.Жаргалсайхан өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт дээрх үйл явцын талаар тайлбар хийжээ. Тэрбээр хэлэхдээ, “Замын түгжрэл ихтэй байсан учраас машинтай явахад хэцүү юм. Дээрээс нь хотын төвд машин парклах талбай байхгүй байна. Энэ мэт олон шалтгаанаас болоод хоцорч орсон нь үнэн. Болзсон цагаасаа хоцорлоо гээд санаа зовж, автозамын голд машинаа зогсоогоод гүйж орсон. Гэтэл биднийг тус телевизийн үүдэнд угтаж авахдаа хашгирч загнасан. Ярилцлага өгөх студи руу дагуулж явах замдаа чангаар хашгараад байхаар нь “Одоо боль, битгий хагшгирч загнаад бай. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Санаатай ярилцлага өгөх цагаасаа хоцорсон биш. Үнэхээр хожимдоод хэцүү байдалд хүргэчихсэн бол ярилцлага өгөхөө больё” гэсэн. Нөгөө бүсгүй студийн үүдэнд ирээд “ор” гэсэн. Нэг сэтгүүлч залуу тэнд байсан юм. Тэр залуу бас уурлаж ундууцсан. Нэгэнт хоцорчихсон юм чинь яах вэ. Цагийг нь хойшлуулъя” гэж хэлтэл “Ер нь чамаас заавал ярилцлага авах албатай юу. Боль, яв та нар. Явахгүй юу” гэсэн. Чи яагаад ингээд байгаа юм гэтэл их муухай ааш авир гаргасан. Түүнийх нь хариуд би түлхсэн. Болсон явдал бол ердөө л энэ” хэмээжээ.

Эх сурвалж: Time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ