“Иргэдээ сонсъё “ эрүүл мэндийн аян үргэлжилж байна

“Иргэдээ сонсъё” аяны үйл ажиллагааг Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад үргэлжлүүлэн, иргэдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбараас болон сумын Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, санал хүсэлтийг сонсон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч Өвөрхангай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлж, сумын иргэдийн дунд “Нарны гүйлт”-ийг зохион байгуулж, иргэдэд дасгал хөдөлгөөн зааж сурган, ач холбогдлыг сурталчиллаа. Аяны үйл ажиллагааг ЭМГ-ын дарга Ц.Анхтуяа, Эдийн засаг удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Б.Наранцэцэг, НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Таалай, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сэлэнгэ нарын бүрэлдэхүүнтэй ЭМГ-ын ажлын хэсэг зохион байгуулж, тухайн сумдын Засаг дарга, ЭМТ-ийн дарга, эмч мэргэжилтнүүд болон 200 гаруй иргэд оролцжээ.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ЭМС-ын суурь шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлант үзэсгэлэн гаргаж, иргэдэд мэдээлэл хүргэлээ. Ажлын хэсэг дээрх сумдын ЭМТ-д “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил”, “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний болон хөх умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлгийн үзлэгийн явцад үнэлгээ өгч, заавар зөвлөмжөөр ханган ажиллалаа.

Мөн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Байгууллагын хөгжил манлайлал, сэдэлжүүлэлт”, “Байгууллагын соёл”, “Стресс менежмент”, “Албан бичиг хэрэг хөтлөлтийн стандарт”, “Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байгуулах арга зүй”, “Хариуцлага хяналтыг сайжруулах арга зам”, “Алдаа зөрчлийг бүртгэх мэдээлэх, давтан гарахаас урьдчилан сэргийлэх”, “Ижил мэргэжилтний үзлэг хийх”, “Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэгийн зохион байгуулалт” зэрэг сэдвүүдээр арга зүйн сургалтыг ажлын байранд зохион байгуулсан нь эмч мэргэжилтнийг чадавхижуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад ач холбогдол бүхий арга хэмжээ болжээ.

Иргэдийн санал хүсэлтийг сонссоноор иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц ээлтэй, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах хэрэгтэй болох нь харагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин