Эмч нар сургалтад хамрагдав
“Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтад хяналт шинжилгээ хийх, шалтгаан хамаарлыг үнэлэх” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын нээлтэд ЭМЯ-ны халдварт өвчин хариуцсан ахлах мэргэжилтэн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ДЭМБ-ын 5 зөвлөх мэргэжилтэнүүд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч нар оролцлоо.
Дархлаажуулалттай давхацсан эмгэгийг дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гэж үзэх хандлага олон нийтэд байгаатай холбогдуулан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн дархлаажуулалтын нэгжийн ахлагч Сергей Диордицаагаар ахлуулсан багийг урьж дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг тандан судлах, шалтгаан үр дагаврын хамаарлыг тодорхойлох, хариу арга хэмжээ авах, ард иргэдийг нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээлэлээр хангах чиглэлээр үндэсний болон аймаг, нийслэл дүүргийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх маш үр дүнтэй сургалт боллоо. Сургалтыг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ хамтран зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ