Э.Цэлмэг: Хүнд туслах гэсэн сэтгэл маань намайг зоригтой болгосон

Сүүлийн хэд хоног фэйсбүүк, твиттер хуудсаар Meg Erdenekhuu хэмээх бүсгүй олны танил болоод байгаа. Эрдэнэхүүгийн Цэлмэг гэх энэ бүсгүй монголдоо төдийгүй, Африкийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах сайн дурын ажил хийдэг аж.

Мөн “Меg’s guesthouse” аялал жуулчлалын компанийг хариуцан ажиллуулж, олсон орлогынхоо 25 орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, өнчин өрөөсөн хүүхдүүдэд хандив болгон, тусламж үзүүлдэг гэнэ. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагаа сонирхуулж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Яагаад сайн дурын ажил хийх болов. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа. Намайг Эрдэнэхүүгийн Цэлмэг гэдэг. Хүнд тусална гэдэг чинь хамгийн их буян гэж боддог. Би хүүхдэд их хайртай. Дунд сургуулийн сурагч байхаасаа л гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийг хараад өрөвддөг байсан. Өөртөө байсан чихэр, халаасанд байгаа бүх мөнгөө тэдэнд өгчихдөг байлаа. Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээтэй, нэн ядуу амьдралтай олон хүн байна. Тэд нийгэмшиж чадахгүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Тийм хүмүүст туслахыг илүү хичээдэг. Тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, би хэрвээ саажилттай бол яах вэ, хөгжлийн бэрхшээтэй бол яахав гэж боддог. Тэр хүмүүсийн дуу хоолой болоод явахыг хүсдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ихэвчлэн юугаар тусалдаг вэ?

-Гэхдээ би тэдэнд шууд мөнгө өгөөд байж чаддаггүй. Тэдэнд юу хэрэгцээтэй байна гэдгийг уулзаж, ярилцаад, ойлгож мэдэрдэг. Тэгсний үндсэнд тэргэнцэр, зориулалтын сандал, чихний аппарат, эмийн сангийн хэрэглэл, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл авч өгдөг. Мөн орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлыг ажлын байртай болгохыг хичээдэг.

Тухайлбал, тэдний гадна жуулчны гэр бааз байгуулж, эдийн засагт нь дэмжлэг үзүүлэхийг хичээнэ. Одоогийн байдлаар Өмнөговь, Баян-Өлгий гэх мэт аймгуудад дөрвөн айл бий.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийнхний хийсэн гар урлал, уран зураг, сүлжмэл эдлэл зэргийг жуулчдад зарж борлуулдаг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ