Орцонд нь хүчиндэхийг завджээ
Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн зургаадугаар хороонд иргэн У-г гэртээ орохоор цахилгаан шатанд явж байхад нь хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, түүнийг цахилгаан шатанд ороход үл таних этгээд үснээс нь дарж унаган хоолойг нь боож шатны хонгил руу чирэн хүчиндэхийг завдсан байна. Хэрэг гарах үед цагдаагийн албан хаагчид ойр явж байсан учраас хэрэгтэнг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Уг этгээд согтуу байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн байсан аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ