Олимпийн хошой аварга Исинбаева цэрэг болжээ
Олимпийн хошой аварга Елена Исинбаева таван жилийн хугацаанд ОХУ-ын зэвсэгт хүчинд ажиллах гэрээг байгуулжээ.ЦСКА Москва багийн хэвлэлийн албаны мэдээлснээр Исинбаева Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Тодруулбал, тэрээр Исинбаева ЦСКА-гийн хөнгөн атлетикийн багшийн албан тушаалд томилогдсон байна. Хүүхэд төрүүлэн их спортыг орхиод байсан олимпийн аварга өнгөрсөн хоёрдугаар сард спортод эргэн ирж байгаагаа мэдэгдсэн.
Исинбаева 2004, 2008 онд хоёр удаа олимпийн аварга болсон билээ. Тэрбээр дэлхийн 28 удаагийн рекорд тогтоож гурван удаа дэлхийн аварга болсон домогт тамирчин юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ