Катарууд манай улсын нэрийг буруу бичжээ

Арабын орнууд бөхийн төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулахдаа тааруу гэлцдэг. Харин өчигдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёюорү Д.Дагвадоржийн Катарт оролцох тэмцээний мандат нэлээд алдаатай бичигдсэн байна.

Тодруулбал, Д.Дагваржийн нэрийг “Асашёюорү Дагвадорж гээд манай улсын нэрийг “Магнолиа” хэмээн илт алдаатай бичжээ. Хэрэв иймэрхүү техникийн алдаа зөрчил, доромжлол, санаатай үйлдэл ажиглагдвал зарим орнууд зохиогдож буй улсын дэгийн хороонд холбогдох хүмүүс гомдол санал гаргаж болдог. Юутай ч Катарт зохиогдох Азийн АШТ-д манай тамирчид зодоглож, тэмцээн дууссаны дараа энэ мэт гомдол санал гаргах эсэхийг хэлэлцэнэ гэж холбогдох албаны хүмүүс ярив.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө манай тамирчид Доха хотыг зорьж явахдаа Кувэйт улсад саатуулагдав. Тамирчдын нэрсийг тулгаж өгсөн байхад илт хууль дүрэм ярьж, ам тагласан тухай Д.Дагвадорж твиттер хуудастаа бичиж, багагүй маргаан дэгдээсэн. Гэхдээ тамирчдыг Бээжин рүү буцааж, асуудал шийдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ