Виктория Бэкхем нөхрөө өлсгөж байна
Дэвид Бэкхем эхнэрийнхээ шаардлагаар хоолны дэглэм барьж эхэлсэн аж. Эр нөхөр нь байнга гал тогоо руу явж байгаа нь Виктория Бэкхемд огт таалагдаагүй гэнэ.
Саяхан загвар зохион бүтээгч бүсгүй Сникерс бүтэн хайрцгийг авсан ч хэдхэн хоногийн дараа нөхөр нь бүгдийг нь хоослосон гэдгийг олж мэджээ.
Одоо тамирчин залуу хайртай амттан болох төмсний зутан, алимтай бялуу зэргээсээ хагацжээ. Виктория эр нөхөр нь зун гэхэд дор хаяж зургаан килограмм жин хасах ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ