Германд дэгдсэн Торнадо 26 настай залуугийн аминд хүрчээ
Германы хойд этгээдэд хүчтэй салхи дэгдэж, ихээхэн хохирол дагуулсаны улмаас багаар бодоход нэг хүн нас барсан тухай BBC агентлаг дамжууллаа. Мөн 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүс салхинд хийссэн хог хаягдалд цохиулж гэмтсэн тухай орон нутгийн албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тус улсын Бютцов хотод гэхэд Торнадо хар салхины улмаас авто машин 70 метр орчим зайд шидэгдэж, байшин барилга эвдэрч сүйджээ. Харин Хамбург хотод 26 настай эрэгтэй хөл хүнд найз бүсгүйнхээхамт машинаар явж байхад нь шуурганд хийссэн зүйлунаж, залуу нас барж, найз бүсгүй нь бэртсэн харамсалтай хэрэг мөн гарсан байна.
Хүчтэй салхи, аялгын улмаас ноцтой байдал үүссэнтэй холбоотойгоор автобус, галт тэрэгний хөдөлгөөн зогсчээ. Хамбург, Любек хотыг холбосон төмөр зам дээр мод унаснаар хоёр талын галт тэрэгний хөдөлгөөн бүрэн зогсоод байгаа аж. Орон нутгийн хэвлэлд мэдээлсэнээр салхины хурд Гайленкирхенд 119 км/ц болтлоо ширүүссэн гэнэ.
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/74442.shtml?alias=world">www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ