Робот бамбарууш хөгшчүүлийг асарна

Хүч чадалдаа баригдсан зэрлэг амьтдаас хүн болгон л айдаг. Харин Японы эрдэмтэн Тосихару Мукай хүнд туслах зориулалттайгаар нөхөрсөг баавгай төрхтэй роботыг бүтээжээ. Энэ робот нь одоогоор асрамжийн газруудад туршилтын үедээ явж байна.

Мукай эрдэмтдийн хамт Рикэн-СРК технологийн төвд ижил төстэй машиныг 2007 оноос хойш хөгжүүлж эхэлсэн юм. Энэ баавгай төрхтэй робот нь тэдний бүтээсэн гурав дахь загвар ажээ. Robear нь хөгшин хүнийг орноос нь босгож тэргэнцэрийн суудал дээр суухад тусалдаг. Үүгээрээ өдөрт ойролцоогоор 40 удаа энэхүү үйлдлийг давтдаг асрагчдын ажлыг хөнгөвчилж өгдөг байна.

Нэг хүнийг өргөж тэргэнцэр дээр байршуулах нь энгийн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ маш нарийн дөлгөөхөн хөдөлгөөн шаардсан ажил юм. Өндөр настан хүнийг хэрхэн хөдөлгөх, асарч байгаас шалтгаалан тухайн хүний хэд наслах нь хүртэл нөлөөлдөг гэнэ.

Үргэлжлэлийг эндээс ...

Эх сурвалж: Mongolcom.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ