Ахын нөмөр
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Балбад аймшигт газар хөдлөлт болж 7000 гаруй хүний амь насыг авч одоод байна. Газар хөдлөлтийн дараа сэтгэл өвтгөм олон зураг цахим ертөнцөөр шэйрлэгдэж, янз бүрийн тайлбартайгаар хөвөрсөөр байгаа юм.
Тэдний дотроос твиттер, фэйсбүүкээр “Хоёр настай дүүгээ газар хөдлөлтөөс хамгаалж буй дөрвөн настай ах” гэсэн тайлбар бүхий зураг анхаарлыг минь татав. Бяцхан үрсийн өр өвтгөм зураглал олон хүнд нэгийг бодогдуулсан бололтой, гадны зарим цахим хэрэглэгчид эдгээр хүүхдүүдэд зориулж хандивын аян өрнүүлэх саналыг хүртэл гаргасан байлаа. Бяцхан хүү чадлынхаа хэрээ дүүгээ тэврэн хамгаалавч нүдэнд нь айдас тодорсон харагдана. Тэд үнэхээр газар хөдлөлтөд өртсөн Балба хүүхдүүд байв уу?
Эх сурвалж: Everyday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ