С.Жавхлангийн гэргий миссийн титмээ Ч.Цэлмүүнд шилжүүлж байжээ

Зохиолын дууны ханхүү МУГЖ С.Жавхлангийн эхнэр болсноосоо хойш “Оготны нүхэн дэх сувд” мэт амьдрах болсон "Шуранхай" хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг цагтаа миссийн титэм тэргүүндээ залж явсан хувьтай нэгэн. Тэсийн голын унага, тэрхийн голын хүүхэн гэж арын сайхан хангайнхан хүүхний сайхнаараа алдартай.

Эрдэнчимэг ч арын сайхан хангайн нэгэн чимэг болсон бүсгүй. Гавъяат С.Жавхлантай тоонот гэрт толгой, тостой шөлөнд хошуу холбон, 21-р зуунд араг түшин амаржсанаараа дуучин бүсгүй энэ цагийн хэвлэлийн баатар болоод байгаа билээ. Тэрээр 2007 онд “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж миссийн титэм тэргүүндээ залж байсан аж. Түүгээр ч зогсохгүй Филиппин улсад зориогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ харь гүрнийхнийг алмайруулах “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байжээ.

Харамсалтай нь тухайн үед нэг нь нөгөөгөөсөө ялгагдахаа байсан тооны мухарт хүрэм олон миссийн тэмцээний дуулиан дунд түүний энэ бахархам амжилт төдий л цойлж чадалгүй дарагдсан аж. Жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээний дараа жилийнх нь буюу 2008 оны миссээр “Universe Best Songs-2009” тэмцээний ялагч Ч.Цэлмүүн шалгарч, Г.Эрдэнчимэг түүнд титмээ шилжүүлж байсан нь ийнхүү түүх болон үлджээ.

Эх сурвалж: Shudarga.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ