Костюм өмссөн хүний сэтгэхүй өөрчлөгддөг
АНУ-ын эрдэмтэд дүрэмт хувцас ба энгийн хувцас хүнийг хэрхэн өөрчилдөг тухай судалгаа хийжээ. "Ажлын хувцас биднийг илүү хүчирхэг харагдуулдаг учраас бидний ертөнцийг харах байдлыг тодорхой хэмжээгээр өөрчилдөг" хэмээн Калифорни мужын Нордридж дахь Их сургуулийн сэтгэл судлаач Абрахам Ратчик Wired сэтгүүлд ярьсан байна.
Ратчик болон түүний хамтрагчдийн хэлснээр дүрэмт хувцас хүмүүсийг илүү өргөн бөгөөд цогц хүрээнд сэтгэхэд тусалдаг ба жижиг сажиг нарийн зүйлүүд дээр анхаарлаа сарниулахыг багасгадаг гэжээ. Сэтгэлзүйн талаас үүнийг тайлбарлавал илүү хийсвэр (алсыг харсан бодолтой) зүйл дээр тархиа ажиллуулахыг дэмждэг гэв.
Судалгааны явцад оюутнуудыг эхлээд өөрсдийн өмсөх дуртай жирийн хувцастай нь ирүүлж танин мэдэхүйн тест бөглүүлжээ. Тэрний дараа оюутнуудыг ажлын ярилцлаганд орох байдалтай хувцаслуулж дахин тест бөглүүлсэн байна. Эцэст нь хоёр өөр дүн гарч тэдний сэтгэхүй өөрчлөгдсөн байсан нь мэдэгджээ.
Эх сурвалж: Mongolcom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ