Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр гарын үсэг зурна

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо.

Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.

Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд

· Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах

· Энхтайваны гүүрний өргөтгөл · Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил

· Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах

· Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх

· Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил

зэрэг ажлыг АХБ-ны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ