Ээс Одонтуяа эр Гончигдоржийг дайрав
Парламентын тогоон дотор эхийн эрхт ёс сүрхий сэргэж байгаа. Эмэгтэйчүүдийн эрээвэр хураавар бүлэг байгуулагдсанаас хойш хүүхнүүд сүүлээ сэрвээн дээрээ тавих болсон. Сая С.Баярцогт УИХ-ын дэд даргын суудлаас гулсаж, Р.Гончигдорж орыг нь залгамжлах болсноор хуучин дарга өрөөгөө суллажээ. Гэтэл эрхэм гишүүд дотроо л ээс-т тооцогддог Одноо бүсгүй урт үсээ угаар нь боосон Гончигоогийн өмнүүр хөндөлсөж, эрчүүдийн үс, хүүхнүүдийн ухаан урт болсон цагаа гээд дайрчихаж. Одноог С.Эрдэнэ их өөгшүүлсэн юмсанж. Иймэрхүү аваар олширсноор байнгын хороо, бүлгийн даргын зай онгойвол хүүхнүүд л дайрах болсон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ