Замын цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний анхдугаар зөвлөгөөн болов
Цагдаагийн байгууллагын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүргээ Замын цагдаагийн алба хаагчид нэр төртэй гүйцэтгэж байна.
ЗЦГ-ын ахлагч бүрэлдэхүүн өөрсдөө санаачлан ахлагч нарын зөвлөлийг байгуулж анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөн дээр ахлагч нар Цагдаагийн байгууллагын шинэчлэлт, алба хаагчдын мэдлэг чадвар, харьцаа, ажлын байр, эрүүл мэнд, амьдрал ахуй нөхцөл, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцов.
ЗЦГ-ын нийт 250 гаруй ахлагч бүрэлдэхүүн ажилладаг бөгөөд зөвлөгөөнд ахмад ажилтнууд ажлын туршлагаасаа ярьж, Монгол улсын хөдөлмөрийн баатар МУГТ П.Сэрдамба, МУГТ Б.Наранбаатар, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцож сонирхолтой сэдвүүдээр ярилцав.
Б.Золбоо
Энэ өдөр ахлагч бүрэлдэхүүн сургалт зөвлөгөөнөө зохион байгуулж тэдний ажлын байран дээр ЗЦГ-ын төвийн хэлтэс, тасгийн байцаагч, ахлах байцаагч нар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ