Н.Түмэндэмбэрэл Германы машин оруулаагүй нь тогтоогджээ

Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга болонТөрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийг тус яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж хуурамч бичиг баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж улсын төсвийн хөрөнгийгонц их хэмжээгээр завшсан завшсан” эрүүгийн хэрэгт УМБГ-т мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэргийг шалгах явцад “Лабтех” ХХК нь ЭМЯ-нд явуулийн гурван эмнэлэг нийлүүлэх тендерт мөн хууль бусаар шалгарч, чанар муутай, хөдөө орон нутагт явж ажиллах техникийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг нэгтгэн шалгаж байна.

Энэ хэрэгт Т, О, Т, Б, Г, Б нарын зургаан хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байна.

Мөрдөн байцаалтаар “ЛАБТЕХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхдаа бүх санхүүжилтийг авсан, мөн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Саммитмедикал сервис” ХХК-иар гүйцэтгүүлсэн, гэрээг хавсран гүйцэтгэгчээр оролцсон Саммит медикал сервис ХХК нь “имрайн” шинэ аппарад оруулж ирэлгүй хуучин аппарад хилээр оруулж ирэн их хэмжээний мөнгө завшин улсад онц их хэмжээний хохирол учруулсан болохыг шалгаж байна.

Мөн “Лабтех” ХХК нь ЭМЯ-наас явуулын гурван эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгарч суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь бүгд ХБНГУ-д үйлдвэрлэсэн гэх боловч техникийн хувьд хийц, хүчин чадал, бартаа туулах чадвар муутай, мэс ажилбар хийх автомашинд байх ёстой эмнэлгийн тоног төхөөрөмж бүрэн бус, хятад, солонгос, япон улсад үйлдвэрлэсэн янз бүрийн улсын эмнэлгийн хэрэгслээр тоноглосон машиныгоруулсан болохыг тогтоон шалгаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин