Олимпын хоёр цогцолборын ажлыг зогсоожээ
Рио 2016 олимпын тосгон доторх 2 цогцолборын барилгын ажлыг түр зогсоожээ. Тодруулбал, теннис болон танхимын дугуйн тэмцээнүүд болох 2 цогцолборт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй, хамгаалалтын багаж хэрэгсэл байхгүй, амь насанд нь аюултай нөхцөлд ажиллаж байна хэмээн Бразилийн хөдөлмөрийн яамны байцаагчид дүгнэсэн аж.
Дээрх цогцолборууд төлөвлөгөө ёсоор энэ оны гуравдугаар улиралд ашиглалтанд орох ёстой юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ