ААШТ-нд манай баг тамирчид оролцоно
Энэ сарын 6-9-нд Катарын Доха хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ бөхийн гурван төрлөөр зохиогдоно. Тус тэмцээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Б.Номин (Гацуурт-Олимп), 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 70 кг-д ОУХМ Г.Идэрхүү (Гацуурт-Олимп), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Арслан), 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар (Хилчин), 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга (Ганьт), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Харгант-Цамхаг), эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Бямбазаяа (Алдар), 53 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин), 55 кг-д ОУХМ П.Орхон (Алдар), 58 кг-д спортын мастер Э.Гантуяа (Хилчин), 60 кг-д гавьяат тамирчин Т.Мөнхтуяа (Хангарьд), 63 кг-д ОУХМ Э.Цэвэгмид (Алдар), 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг (Хилчин), 75 кг-д ОУХМ Б.Одончимэг (Алдар) нар зодоглохоор болжээ.
Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батбаяр, Т.Сүхбаатар нар удирдан авч явах бол эмчээр Ч.Насанбат, шүүгчээр Л.Болормаа нар явна. Мөн энэ үеэр болох Азийн бөхийн холбооны их хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ