Манай тамирчин 76,000 ам.долларт ойрхон байна

АНУ-ын Сан Диего хотод "Extreme Memory Tournament" ой тогтоолтын тэмцээн энэ сарын 02-ны өдөр эхэлсэн билээ. Дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагддаг, 76,000 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Т.Энхжин оролцож байгаа.

17 настай Т.Энхжин "Хөзрийн Хаан" гэж нэрлэгддэг Дэлхийн гурван удаагийн аварга, Английн тамирчин, дэлхийд чансаагаараа наймд эрэмбэлэгдэж буй Ben Pridmore-ийг 4:1-ийн харьцаатай ялж шилдэг наймд шалгарчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ