Үхэжсэн тархитай бүсгүй эрүүл хүү төрүүлжээ
АНУ-ын Небраска мужид тархи нь үхэжсэн эмэгтэйг хоёр сар орчим аппаратанд уяж байгаад хүүхдийг нь төрүүлсэн байна. Энэ талаар өчигдөр Mirror-т мэдээлжээ.
22 настай Карла Перес хоёр дахь хүүхдээ тээж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард гэртээ хүчтэй цус алдсаны улмаас үхэх шахсан аж. Түүний тархи үхэжсэн хэдий ч эмч нар түүнээс 54 хоног аппарат салгасангүй.
Ингээд дөрөвдүгээр сард хүүхдийн тээлт гүйцэнгүүт эмч нар Карлад кесарево хагалгаа хийн, эрүүл саруул хүү эхээс мэндэлсэн байна. “Карлагийн үхэл хүнд гарз хохирол хэдий ч түүний үлдээсэн өв үнэхээр гайхамшигтай юм” гэж эмэгтэйчүүдийн эмнэлгийн дэд захирал өгүүлсэн аж.
Эх сурвалж: MMnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ