Кардашианд атаархах байтугай уулзаж ч үзээгүй

Холливуудын нэрт жүжигчин Скарлет Йохансон “ELLEN” шоунд оролцож, уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Тэрбээр сүүлд “Avengers II-т тоглосон юм.

-Миний санахаар чи төрөөд 30 хоногийн дараа олны өмнө гарсан. Чамайг таргалсан гэж бодож байсан. Гэтэл өмнөхөөсөө туранхай, эрч хүчтэй харагдаж байсан. Чи ямар арга хэрэглэж, богинохон хугацаанд турав?

-Уран бүтээлийн шаардлагаар гэхэд болно. Би жирэмсэн байхдаа “Avengers II”-т тоглож байсан.Үсэрч, унах хэсэгт орлон тоглогч авахыг хүсээгүй учир бүх эгзэгтэй мөчид өөрөө тоглож, киногоо бодитой болгохыг хичээсэн. Би охиноо төрүүлээд л зураг авалтдаа орсон. Бяцхан охиноо гэртээ үлдээгээд явах ээж хүний хамгийн хэцүү үе байдгийг ээж болоод ойлгосон. Хэдий зураг авалтын талбайд дүрдээ орж, өөр ертөнцөд ирсэн ч сэтгэл минь гэртээ, охиныхоо дэргэд байсан. Зүрх, тархиа нэг болгох кинонд тоглохоос хэцүү байлаа. Гэхдээ би ялалт байгуулж, кинондоо тоглож, бусад уран бүтээлчдээ дарамт болоогүй. Би хувьдаа л тэгж бодож байна. /Инээв/Өдөр бүр зураг авалттай байсан учир хүссэн хүсээгүй турсан. Би галбиргүй турахыг хүсээгүй учир фитнессээр хичээлэсэн.

-Ээж болох ганц бие байхаас 100 хувь илүү гэж оролцогчид ярьдаг. Чиний бодлоор. Хүүхэдтэй болсон тэр үеэ сонирхуулаач. Хүүхдийн чинь төрх өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Нууцалж буй гол шалтгаан?

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй байна.Хүүхдийнхээ зургийг инстаграм, фэйсбүүк, твиттертээ нийтлэхийг хүсдэг үе байсан. Фэнүүдээ баярлуулахыг хүссэн ч нөхөр минь хүсээгүй. Жирэмсэн болох эмэгтэйчүүдийн бүхний жаргалбол хүүхдээ эсэн мэнд төрүүлээд, тэврэх хамгийн том жаргал гэдгийг тэр өдөр ойлгосон. Охиноо Росе хэмээн нэрлэсэн. Охин минь яг л цэцэг шиг үзэсгэлэнтэй учир цэцэгний нэрийг өгсөн.

-Байж байгаарай. Нөхөр гэсэн үү. Тэгэхээр Роман Дориактэй хуримаа хийсэн байх нь ээ. Хэзээ хурим болчих воо. Хувийн амьдралаа биднээс нуух шалтгаан байгаа гэж үү?

-Бурхан минь. Өнгөрсөн жил миний хувьд бүхэлдээ гайхалтай байсан. Бурхан надад бүгдийг өгсөн. Би харамсахгүйгээр ирээдүйгээ бүтээх болно.

-Ойлголоо. Нууц ихтэй бүсгүй байх нь ээ?

-Тийм гэж үү. Би хувьдаа тэгж бодохгүй байна.

-“Avengers II”-т тоглоод супер ээж болсон. Энэ асуултыг асуумаар байна. Чи өөрийгөө супер ээж гэж боддог уу?

-Би супер ээж биш ээ. Би өдөрт 2-3 цаг л охинтойгоо хамт байдаг. Үнэхээр инээдэмтэй байгаа биз. Тийм учраас өөрийгөө гайхалтай ээж, супер ээж гэж хэлэхээс ичиж байна. Тун удахгүй амралтаа авах болно. Тэр үед супер ээж болно. Би чадна. Итгэлтэй байгаа.

-Чи жирэмсэн байх даа л үзэсгэлэнтэй харагддаг байсан?

-Тийм гэж үү. Хожимдсон ч гэсэн баярлалаа.

-Өөртэй итгэлтэй оддыг чи тэргүүлдэг. Чи ярилцлага өгөх бүртээ “Би үзэсгэлэнтэй. Миний бие гайхалтай. Миний арьс булбарай” гэж ярьдаг?

-Би олон хүнээс үзэсгэлэнтэй гэх үгийг сонссон. Зөвхөн холливуудын бүсгүйчүүд гэлтгүй энэ дэлхийн бүх эмэгтэй үзэсгэлэнтэй төрхөө хадгалахын тулд өөр, өөрсдийн нууц жортой болов уу. Миний хувьд эрүүл хооллолт, сэтгэл санаагаа тогтвортой байлгахад анхаарлаа хандуулдаг. Бурхан эмэгтэй хүн бүрт үзэсгэлэн гоо заяахын сацуу гайхалтай тэвчээр, ухаан, бодол бэлэглэсэн байдаг.

-Чи үнэхээр реалити шоуны од Ким Кардашианд атаархдаг гэж үү?

-Бурхан минь би юу сонсчихов оо. Кардашианд атаархах байтугай уулзаж ч үзээгүй. Та ямар баримт дээр тулгуурлаж, энэ асуултыг асуув.

-Зүгээр л наргисан юм?

-Тийм байхаа. /Инээв/

-Кинонд тоглох амаргүй даваа. Чи ихэвчлэн 2-3 кинонд зэрэг тоглож, урын сангаа баяжуулдаг. Нэг дүрээс өөр дүр рүү урвах хэцүү юу?

-Жүжигчид бид чинь сүнс шиг л аюулгүй, сүнс шиг хурдан, хувирч чаддаг байх шаардлагатай.Би ч гэсэн холливуудын алдартнууд шиг өөрийгөө сорих дуртай.

-“Avengers II” кинонд тоглох ямар байв?

-Сайхан. Супер хүчтэй болох миний мөрөөдөл байсан. Зураг авалтын дараа супер хүчээсээ салах төвөгтэй байлаа. /Инээв/

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ