Солонгос савангийн дуурь үзэх буруу юу?
Намайг ингэж асуунгуут хүн болгон өөрийнхөө саналыг хэлэх байх. Гэхдээ ихэнх танилууд маань буруу гэх боловч зари нэг нь нууцхан ганц хоёр анги хардаг байх. Би ч гэсэн солонгос савангийн дуурийн эсрэг боловч хааяа даа ээж хажууд үзээд байхаар цугтаа үзчихдэг гэмтэй. Ерөөсөө ч хүмүүсийн бодлыг буруу зөв гэж дүгнэх хэрэггүй болохоор өөрийнхөө л дүгнэлтийг бичихээр шийдсэн минь энэ.
1. Зарим хүмүүс яагаад солонгос савангийн дуурь үздэг бэ?
Энэ хэсгийг би 2 ангилахаар шийдлээ \угаасаа ч 2 ангилагдах юм\
а. Монголчууд өөрсдөө олон ангит кино буюу савангийн дуурь хийдэггүй болохоор яалтай ч билээ.
Нээрээ энэ талын салбар ахицгүй гэж хэлж болно. Миний мэдэхийн л Эзэнгүй айл, Мөрөөдлийн хөлөг онгоц…
б. Телевизийнхэн зогсоо зайгүй солонгос савангийн дууриар бөмбөгдчихөөр чинь үзэгчид яах юм бэ?
Хаа нэг хүн чөлөөт цагаараа гэртээ зурагтаа үзээд суухыг хүсдэг биз дээ. Яадаж байхад зурагтынхан өөрсдөө киногоо хийдэггүй байж байнга солонгос савангийн дуурь гаргачихна. За яахав ядаж л эмээ өвөө нар маань үзэх юмтай.
2. Яагаад зарим нь солонгос савангийн дуурийг нэг нүдээрээ ч үздэггүй бэ? \жишээ нь би\
“Үзээд байх юу байдаг юм бэ?” гэж бүгд л хэлдэг. Үзэж буй нэгнийгээ харахаар бас дургүй нь ч хүрэх шиг.
а. Иймэрхүү дууриудыг чинь солонгосын гэртээ суухаас өөр ажил авгай нар нь үздэг.
Нэг солонгост олон жил амьдарч байгаад ирсэн танилаасаа сонсох нь ээ, солонгос ямар нэг киноны гол дүрийн баатрын нэг үзэгдэлд өмссөн хувцас айхтар моод болдог гэнэ.
б. Хэтэрхий улиг болсон түүхийг өгүүлдэг
Хэдийгээр кино болгон нь өөр боловч ерөнхийдөө цаад утга санаа болоод үйл явдал нь бүгд адилхан. Залхмаар…
1. Бүх кино нь хайрын гурвалжин дөрвөлжин болцон. Нээх их цад дурлачихсан хүмүүс. Хайрт нь өөрийг нь тоохгүй бол үхчих гээд л… эсвэл 2 залуу нэгэн зэрэг 1 хүүхэнд дурлаад… Угтаа бол солонгост баабникууд бараг олонх болчихсон шүү дээ.
2. Өө тэгээд л нөгөө өвчин зовлон. Тийм юмийг үзэхээр хүртэл үнэн зовлонтой. Ёстой нөгөө солонгос савангийн дууриас болж цус хорт хавдар монголд солонгосын алдарт цусны өвчин гэдэг нэр зүүх шахсан шүү дээ. Яахав ээ хүмүүст бас анхааруулга өгөх гэж хийсэн байж болох юм. Гэхдээ миний ойлгосноор энэ чинь муу ёрын зөгнөл шиг санагдаад байгаа юм. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Муухай юм үзэж байснаас гэгээлэг сайхан юм үзсэн нь дээр шдээ.
3. Хэн гэдгийг мэдэхгүй хүний түүх
Солонгосчуудын нэг авууштай тал нь үндэсний түүх соёлоо сурталчилахын тулд түүхэн кинонууд эсвэл түүхэн савангийн дуурь ихээр хийж байна. Яагаав түүхээ мэдэхгүй бол самжнаас доор болчихно биздээ. Солонгос судлалын ангийн оюутан биш л бол үзэх ямарч сонирхолгүй. Яахав солонгосын алдарт хааны тухай бол болох юм. Бурхан минь Жангумаас хойш түүхэн сэдэвт солонгосын савангийн ёстой л больё гэтэл гарлаа.
Бид нар заавал солонгосын улиг болсон нэгэн ижил өрнөлтэй савангийн дуурь үзэх албагүй биз дээ. Ядаж энэ савангийн дууриуд жаахан хүүхдэд ямар үлгэр болохыг бодоод үз дээ. Нээх их кореажчихсан хүн болох уу? Гадуур хүмүүс нэгнийгээ упа гэх юм. Сонсоход хүртэл тэгж хэлсэн хүмүүсийг шоолмоор… гэхдээ энэ маань солонгосжилт болоод инээд нь эмгэнэл болох вий дээ. Бид уг нь өөрсдөө киногоо хийж чадна шдээ…
Ядаж хүмүүсээ солонгос бус өөр орны олон ангит киног үзэж болно шдээ \АНУ, Япон, Британи…\. Эдгээр улсууд сэдэв харгалзахгүйгээр зөндөө олон сайн сериал буюу олон ангит кино хийдэг шүү дээ.
Жич: Үүнд Латин Америкийн сериалуудыг дурьдаагүй болно. учир нь тэд хэтэрхий сунжралдсан сериал хийдэг зуршилтай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ