Женнифер Лопес гоё сайхан биеэрээ гайхуулав

Дуучин, жүжигчин Женнифер Лопес элдэв шоу хийх гэж спортоор хичээллэдэггүй гэнэ. Тэрбээр 40 гарсан эмэгтэй хүн гоё сайхан харагдах боломжтой, ёстой гэдгийг өөртөө болон бусдад нотлон харуулахыг зорьдог аж.

Тийм ч учраас BodyLab пүүс Лопесыг өөрийн зар сурталчилгааны кампанит ажлын нүүр царай болохыг урьжээ.

Үүний хариуд Лопес “Хөгжим, кино, ном зохиол, буяны сан зэрэг миний бүх үйл ажиллагаануудад би эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болохыг хичээдэг. Бид аз жаргалтай байхын тулд бүгдээрээ хичээх ёстой” хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: Тop.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ