Үйлдээгүй хэргийнхээ төлөө 36 жил ял эдэлсэн эр 1 жил үнэгүй гамбургер идэх эрх авчээ
Америкийн иргэн Майкл Ханлайн, 69 насандаа Калифорни мужийн Вентура каунтигийн шоронгоос суллагджээ. Тэрээр 1978 онд мотоциколчин Ж.Т.МкГерригийн амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа шоронд хоригдох ял авсан байж. Ж.Т.МкГерригийн цогцос засмал замаас 50 километрийн зайтай олдсон хэргийг цагдаа нар мөрдөн байцаасны дараа Майкл Ханлайныг сэжигтнээр баривчилж саатуулсан байна. Мөрдөн байцаалтын үеэр Майкл Ханлайн өөрийн гэмгүй болохоо дахин дахин мэдэгдсэн боловч түүнийг үл ойшоосон аж.
Эх сурвалж: Mongolcom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ