iPad аппликкейшн алдаа зааж, олон онгоц газарджээ

Мягмар гаригт аппликейшний алдаа гарсны улмаас Американ Эйрлайнзын олон тооны онгоц газардахад хүрчээ. Онгоцны ахмад болон туслах нисгэгчид нислэгийн төлөвлөгөөг харах зориулалтаар ашигладаг iPad-ын программ хангамжид алдаа гарсан аж.

2013 онд тус компанийн зүгээс ажилтнууд нь бүхээгтээ хүнд цаас бүхий бичиг баримт авч явах ажлыг хөнгөвчилж, “цаасгүй” аяныг эхлүүлсэн байна. Ингэснээр Американ Эйрлайнз компани жил тутамд шатахууны зардлаас 1.2 сая гаруй ам.доллар хэмнэдэг болжээ. Компанийн зүгээс ийнхүү алдаа гарах болсон шалтгааныг судалж байгаа гэнэ. Американ Эйрлайнзын төлөөлөгч BBC агентлагт ярихдаа, “Компанийн зарим нислэгийн үед программ хангамжийн аппликейшнд алдаа гарсан. Зарим тохиолдолд нислэг алдааг засах утасгүй холболтыг авахын тулд төв хаалга руу эргэн ирэх шаардлага гарсан. Бид түвэг учруулсныхаа төлөө үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүсч, тэднийг зорьсон газарт нь удахгүй хүргэх болно гэдгээ мэдэгдсэн” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Тop.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ