Загастай хамт ажилтнаа жигнэжээ

Лос-Анжелес хотын захиргаа Bumble Bee Foods компани болон түүний хоёр захирлыг техникийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнд буруутгажээ. Үүний улмаас тус компанийн 62 настай ажилтан Хосе Мелена 5,5 тонн туна загасны хамтаар шарах шүүгээн дотор жигнэгдсэн байна. Энэ эмгэнэлт хэрэг явдал аль 2012 онд болсон ч дөнгөж сая л тус компанийн удирдлагыг буруутгасан аж. Талийгаач Хосе Мелена жигнэх зуухны техникийн үзлэгийг 11 метрийн гүнд хийж байсан гэнэ. Хамт ажилладаг хүн нь түүнийг явсан гэж бодоод зуухыг 5,5 тонн туна загасаар дүүргээд асааж орхижээ.


Үйлдвэрийн дарга Мелена байхгүй байгааг анзаараад чанга яригчаар түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Меленаг үйлдвэрийн цехүүд болон зогсоол дээр хайсан боловч хайлт ямар ч үр дүнд хүргэсэнгүй. Хоёр цагийн дараа л түүний жигнэгдсэн цогцос шарах шүүгээнээс олдсон аж. Меленагийн шарил 132 хэмийн халуунд жигнэгджээ. Хэрэв дээрх компанийн ажилтнуудын буруу тогтоогдвол удирдлагууд нь гурван жилийн хорих ял сонсож, 250 мянган долларын торгууль хүлээх бололтой. Харин компани нь 1,5 сая доллараар торгуульж мэдэх гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ