“Юнивишн”-ий хэрэглэгчид төлбөрөө буцааж авдаг боллоо

IPTV, интернет, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлснээрээ монголдоо анхдагч болж, чамгүй олон хэрэглэгчидтэй болсон “Юнивишн”компанийн хэрэглэгчид бухимдал их байгаа. Учир нь тус телевизийн эфир нь цагаар, хоногоор тасардаг, тэгсэн хэрнээ төлбөрөө бүтнээр нь авдаг ажээ. Хэрэглэгчид нь санал гомдол авдаг утас руу нь залгахаар утсаа авдаггүй гэнэ. Тиймээс аргаа барсан үйлчлүүлэгчид нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандсан. Тэгвэл ШӨХТГ-аас хэрэглэгчдийг тасарсан хугацааны төлбөрөө дараа сарын төлбөрөөсөө хасч төлдөг, эсвэл буцааж авдаг зохицуулалт хийсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин