Гэмт хэрэгтэн амиа хорложээ

Солонгос улсын Цагдаагийн газар шоронгоос түр чөлөөгөөр гараад буцаж ирээгүй гэмт хэрэгтэн Хунг Синг Ман-ийг ес дэх өдрөө эрэн сурвалжилж байсан юм.

Түүний тухай тодорхой мэдээлэл өгсөн иргэнд арван сая воны шагнал өгөхөөр амлаж, зурагт хуудсыг эх орон даяар тараасан байсан боловч өнөөдөр өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байдалтайгаар олжээ.

Гэмт хэрэгтэн Хунг Синг Ман (47) найз охиныхоо амь насыг хөнөөсөн хэрэгтээ бүх насаараа хоригдох ял авч, Чонжү хотын шоронд хорь дах жилдээ хоригдож байсан юм. Бүх насаараа хоригдох ялтай хоригдолд чөлөө олгодоггүй боловч хоригдлуудыг өнөөгийн нийгэмтэй танилцуулах хөтөлбөрийн хүрээнд шилдэг хүмүүжигч байсан Хунг Синг Ман багтаж, ямар нэгэн харгалзагчгүйгээр чөлөөгөөр гарсан байна. Гэвч тэрээр шоронд буцаж ирэх өдрийн өглөө гэрээсээ гарч өнөөг хүртэл ор сураггүй байсан ба энэ хугацаанд Пусан, Тэгү зэрэг хотуудад нийтийн тээврийн унаагаар очиж байсан нь камерт бичигдэн үлджээ.

Хунг Синг Ман хоёр хоногийн өмнө Кёнгнам аймгийн Жангнён тосгон дах нэгэн Буддийн сүмд очсон ба өнөөдөр өглөө сүмийн ард байх өндөр ууланд гарчихаад ирнэ гээд явахдаа өөрт байсан 800 сая вон, гэр бүлийнхнээсээ уучлалт гуйсан гэрээслэл үлдээсэн байжээ.

Эх сурвалж: www.MGLRADIO.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ