Зүүдний тухай таны мэдэх ба мэдэхгүй зүйлс
Та зүүднийхээ 90 хувийг мартдаг
Та сэрээд 5 минут болоход зүүднийхээ тэн хагасыг мартана. Харин 10 минут болоход 90 хувийг мартсан байдаг байна.
Сохор хүмүүс бас зүүдэлдэг
Төрснийхөө дараа сохор хүмүүс зүүднийхээ дүрсийг харж зүүдэлдэг. Харин сохор төрсөн хүмүүс дүрсийг нь хардаггүй. Гэхдээ тэд сонсох, үнэрлэх, хүртэх мэдрэхүйгээрээ бусадтай л адилхан маш тодорхой зүүдэлдэг.
Зүүдэлдэггүй хүн гэж байхгүй
Хүн болгон л зүүдэлдэг. Та хэрвээ “би ерөөсөө зүүдэлдэггүй” гэж бодож байвал та зүгээр л зүүдээ бүрэн мартсан байна гэсэн үг.
Бид зүүдэлж байхдаа зөвхөн өмнө нь харсан царайг л хардаг
Бидний оюун ухаан хүний царайг шинээр бий болгодоггүй. Бид зүүдэлж байхдаа зөвхөн өмнө нь харсан царайг л хардаг. Магадгүй бид тэднийг сайн санахгүй, танихгүй байж болно. Бид амьдралынхаа туршид мянга мянган хүний царайг харжамжсан байдаг. Тийм болохоор бидний тархинд зүүднийхээ нэг дүр болгоод ашиглахад хангалттай олон царай хадгалагдаж байгаа.
Хүн болгон өнгөтөөр зүүдэлдэггүй
Хараатай хүмүүсийн 12 хувь нь хар цагаан зүүд зүүдэлдэг, үлдсэн нь өнгөтөөр зүүдэлдэг. 1915-1950 оны хооронд хийгдсэн судалгаагаар зүүдний дийлэнх хувь нь хар цагаан байдаг гэж баталжээ. Гэхдээ уг судалгааны үр дүн 1960 оноос өөрчлөгдөж эхэлсэн. Өнөөдөр 25аас доош настнуудын ерөө 4.4 хувь нь л хар цагаанаар зүүдэлдэг болжээ. эдгээр судалгааны үр дүн өөрчлөгдөж байгаа нь кино өнгөтөөр гардаг болсонтой холбоотой бололтой.
Зүүд ухамсар дотор чинь байгаа ямар нэг зүйлтэй холбоотой байдаг
Хэрвээ та ямар нэг онцгой сэдвээр зүүдэлж байгаа бол тэр зүүд нь ихэвчлэн яг тэр сэдвийг өгүүлдэггүй. Уг зүүд нь гүнзгий утга агуулагатай байх бөгөөд таны ухамсар дотор чинь байгаа ямар нэг зүйлтэй холбоотой байдаг.
Ихэнх зүүд түгшүүртэй байдаг
ихэнх зүүд түгшүүртэй, сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсан байдаг. Тухайлбал санаа зовоосон (олны нүдэн дээр шаодан зогсож байна гэж зүүдлэх), маш аймшигтай (алуурчнаас зугтаж байгаагаар зүүдлэх) байдаг.
Нэг шөнийн дотор 4өөс олон зүүд зүүдэлдэг
Нэг зүүд нь дунджаар нэг юмуу хоёр цаг үргэлжилдэг. Иймд хүн нэг шөнийн дотор 4өөс олон зүүд зүүдэлж амждаг байна.
Амьтад бас зүүдэлдэг
Олон төрлийн амьтан дээр судалгаа хийхэд, тэдний зүүдэлж байх үед тархины долгион нь хүнийхтэй адилхан байсан байна. Нохойг унтаж байхыг нь заримдаа харахад давхиж байгаа юм шиг, ямар нэг юмтай хөөцөлдөж байгаа юм шиг хөлөө хөдөлгөөд хуцаад байдаг шүү дээ.
Эрчүүд болон эмэгтэйчүүдийн зүүд ялгаатай
Эрчүүдийн зүүдэнд дүрүүдийн 70 хувь нь эрэгтэй хүмүүс байдаг байна. Харин эмэгтэйчүүдийн зүүдэнд эрчүүд болон эмэгтэйчүүдийн тоо тэнцүү байдаг. Үүнээс гадна эрчүүдийн зүүд илүү хүчтэйсэтгэл хөдлөлтэй байдаг.
Шүд унаж байна гэж зүүдлэх
шүд унаж байна эсвэл авхуулж байна гэж зүүдлэх нь олон зүйлийг илэрхийлдэг. Тэр дундаа идэвхигүй, чадалгүй байдлаас үүдсэн айдсыг илэрхийлэх мөн үнэ цэнэтэй, ойр дотны хүнээ алдахыг зөгнөдөг. Ийм төрлийн зүүд эмэгтэй хүмүүст илүү олон тохиолддог.
Хадны ирмэг дээр зогсох
Хадны ирмэг дээр зогсожбайна гэж зүүдлэх нь зүүдлэгч оюун санааны хувьд өргөн, гүнзгий сэтгэлгээтэйг илэрхийлнэ. мөн бүтэлгүйтхээс айж байгаа, хавчигдмал байдалд орсон мэт санагдаж байгаа үед ийм зүүд ихээр зүүдэлдэг.
Зүүдний дундуур сэрвэл илүү сайн санадаг
нойрсолтын хамгийн гүн шат болох REMийн /гүн нойрсолтын үе/ үед тархины долгион буурч, хүмүүс зүүдэлж эхэлдэг. Яг энэ үедээ гадны нөлөөгөөр сэрсэн хүн зүүдээ илүү тод, сайн санадаг.
Эх сурвалж: Ugluu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ